ГАЗАР ТАРИАЛАН, ХҮЛЭМЖ, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИМСНИЙ МОД ТАРЬЖ УРГУУЛАХ, ӨВӨЛЖҮҮЛЭХ АГРОТЕХНОЛОГИЙН СУРГАЛТАД 120 ХҮН ОРОЛЦЛОО
2024-07-22
ГАЗАР ТАРИАЛАН, ХҮЛЭМЖ, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЖИМСНИЙ МОД ТАРЬЖ УРГУУЛАХ, ӨВӨЛЖҮҮЛЭХ АГРОТЕХНОЛОГИЙН СУРГАЛТАД 120 ХҮН ОРОЛЦЛОО

 

Тус сургалтыг “Дундговио ногооруулъя хөтөлбөр”-с санхүүжүүлж жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жилийн сургалтын онцлог нь хүнсний ногооны аюулгүй байдал, эрүүл хүнсний ногоогоор орон нутгийн хэрэглээг хангах, тариаланчдын өрхийн эдийн засгийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаагаараа онцлог аж.

 


 

 

Сургалтад 15 сумын 66 тариаланч, төрийн байгууллагын 54 албан хаагч оролцож, хүлэмжийн аж ахуй эрхлэлтийн агротехнологи, хүнсний ногоо тариалах, жимс, жимсгэнийн мод, бут тарих, арчлах, хөрс боловсруулах сэдвийн хүрээнд суралцаж, газар дээр нь үзүүлэх сургалт хийж, туршлага судаллаа.

 

Сургалтын сургагч багшаар Ногоон ази ТББ-ын зөвлөх багш, Бялхам ивээл ХХК-ийн захирал Ким Сон Чоль ажиллав. Мөн “Чонон хармаг жимсийг Дундговь аймагт нутагшуулсан туршлага” Говийн хөгжил - Ногоон ирээдүй НҮТББ-ын захирал Б.Нямсүх, “Өвлийн хүлэмжийн тариалалт болон хураалтын тухай” ногоочин Б.Нармандах, “Шинэ дэвшилтэд хүлэмж барих технологи” ногоочин С.Амарбаясгалан нараас сайн туршлага судалсан байна.

footer_background
logo
emongolia
footer_facebookfooter_xfooter_instagram

© 2024. All rights reserved. MONGOLIAN GOVERNMENT