Мэдээ, мэдээлэл
2024-07-22
ЦӨЛЖИЛТ НЬ ЗӨВХӨН НЭГ УЛС ОРНЫ АСУУДАЛ БИШ
Нийтэлсэн:Ойн газар
2024-07-22
ЗГХА ОЙН ГАЗРЫН АЖЛЫН ХЭСЭГ ХӨВСГӨЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтэлсэн:Ойн газар
2024-07-22
ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖИЙН ЭКОЛОГИ, БИОЛОГИЙН ОНЦЛОГ, ШАВЖИЙН ОЛШРОЛ, ТАРХАЛТ, ГОЛОМТ БҮХИЙ ТАЛБАЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ, ТЭМЦЭЛ ЯВУУЛАХ ТАЛБАЙ, АРГЫГ СОНГОХ СУДАЛГААНЫ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА
Нийтэлсэн:Ойн газар
Бусад мэдээ
Үйл явдал
Тушаал шийдвэр
Мэдээ бүртгэлгүй байна.
Бидний тухай
Эрхэм зорилго, Тэргүүлэх чиглэл
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 10-р сарын 13-ны өдрийн А/418 дугаар тушаалаар “Ойн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” батлагдсан.
Үйл ажиллагааны стратегийн мөн чанар.
Ойн газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Байгаль орчны сайдын эрхлэх асуудлын хүрээнд ойн талаарх чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар сайдыг мэргэжлийн өндөр түвшний, цаг үеэ олсон шуурай мэдээллээр хангах, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.
Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл.
Ойн газар нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана. Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлого, хөтөлбөрийн үндэслэл боловсруулах, хэрэгжилтийг хангах. Яам, агентлаг, олон улсын болон өөрийн харьяа байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд, нутгийн захиргааны болон төрийн бус байгууллага, иргэд, нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах.
Үйл ажиллагааны эрхэм зорилго
Байгаль орчны тогтвортой байдлыг ханган үр өгөөжийг нь өнөө болон ирээдүй хойч үе хүртэх нөхцөлийг бүрдүүлж, хүний амьдралын чанарыг сайжруулах зорилгод нийцүүлэн ойн эко-системийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөөцийн хомсдол, доройтлыг зогсоох, нөхөн сэргээх, ойжуулах замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, ойн тогтвортой менежментийг бий болгох талаар төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн болон удирдлагын өндөр түвшинд үйлчилгээ үзүүлэхэд оршино.
Үйл ажиллагааны стратегийн зорилт
Ойн газар нь эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ;
Ойн нөөцийн судалгаа хийх, ойг түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох менежмент, чадавхыг бий болгон, хомсдол, доройтлоос сэргийлэх;
Ойн тогтвортой менежментийг нэвтрүүлж, ойг ашиглах, биологийн олон янз байдлыг хадгалах, хамгаалах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж, экологийн болон эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг нэмэгдүүлэх;
Сор шилмэл модны сайн чанарын үр бэлтгэх, тарьц, суулгац ургуулах, ойг нөхөн сэргээх, ойжуулах үндэсний чадавхыг бий болгон ойгоор бүрхэгдсэн тайлбайн хэмжээг нэмэгдүүлэх;
Ойн салбарын бүтэц зохион байгуулалт, эрх зүйн орчныг сайжруулж, сохирхогч талуудын оролцоог хангасан “Ойн сайн засаглал “-ыг бий болгох, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, салбарын шинжлэх ухаан, сургалт, боловсролын тогтолцоог сайжруулах;
Үйл ажиллагааны стратегийн гол зорилт
Ойн газрын үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны стратегийн гол зорилтыг хэрэгжүүлнэ.
Үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд:
Ойн тооллого, ой зохион байгуулалтын ажлыг явуулж, ойн нөөц, түүний өөрчлөлтийг тооцох
Ойн нөөц түүний хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээлтийн талаарх статистик мэдээ, тайлан /үндэсний болон олон улсын түвшинд/-г гаргах
Он мэдээллийн санг эрхэлж, улирал, жил тутам мэдээллийг шинэчилж, баяжуулан, оролцогч бүх талыг мэдээллээр хангах
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгаа хийх, урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохион байгуулах:
Хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох талаар хууль, тогтоомжийг сурталчлах, сургалт, семинар явуулах, хэрэгжилтэд хяналт, мониторинг хийх ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах.
Үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд:
Ойн тогтвортой менежментийг нэвтрүүлэх, ойгоос гаргах бүтээгдхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, ойн нөөцөд түшиглэсэн эдийн засаг, нийгэм экологийн үр ашгийг сайжруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах;
Ой бүхий аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх, үйлдвэрлэлийн огтлол явуулах ажлыг удирдлага зохицуулалтаар хангах;
Ойн нөөцийг иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах
Хууль тогтоомжийн дагуу жил бүр ашиглах ойн нөөцийн дээд хэмжээг тогтоох санал боловсруулж, төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлэх
Ойн баялгийг зохистой ашиглах талаар төр засгаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг орон нутаг, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагын түвшинд зохион байгуулж, мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангах;
Үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд:
Ойг нөхөн сэргээх, ойжуулах, тарьц, суулгац ургуулах, модны сайн чанарын үр бэлтгэх ажлын хэмжээг нэмэгдүүлэн, арга технологийг сайжруулж, бодит хүчин чадлыг бий болгох ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах
Ойжуулалт, ойн нөхөн сэргээх ажил болон ойн аж ахуйн бусад арга хэмжээний норматив зардалд дүн шинжилгээ хийж, инфляцийн түвшинтэй уялдуулан тухай бүр өөрчлөлт оруулан шинэчилж байх
Ойг нөхөн сэргээх, говь, хээрийг ойжуулах, ойн зурвас байгуулах ажлыг төлөвлөн улсын хэмжээнд зохион байгуулж, салбар хоорондын уялдааг хангаж ажиллах
Мод, сөөгийн үрийн нөөцийн сан бүрдүүлэх, мод үржүүлгийн газар байгуулах, тарьц, суулгац ургуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах
Ойг нөхөн сэргээх талаар технологи, норм, нормативын үндэслэл боловсруулах, батлуулах, мөрдүүлэх, шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
Экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор байгалийн гамшиг болон хууль бус мод бэлтгэл, уул уурхайн олборлолт, хүний хүчин зүйлийн сөрөг нөлөөллийн улмаас устсан ойг нэн тэргүүнд нөхөн сэргээх
Үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд:
Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, ойн сайн засаглалыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
Агентлагийн дотоод ажлыг эрхэлж, олон нийттэй харилцах, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, гадаад, хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах;
Ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулан улсын төсвөөс зарцуулж байгаа хөрөнгийг эрх бүхий байгууллагаас баталсан хуваарийн дагуу зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах;
Жил бүр хэрэгжүүлэх ойн аж ахуйн арга хэмжээг экологийн тэнцвэртэй байдлыг хангах зарчимд үндэслэн төлөвлөж, нийлүүлэх бүтээгдэхүүнийг улсын болон орон нутгийн төсөв, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний зардал зэрэгтэй уялдуулан тооцох;
Ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар журам, дүрэм аргачлал боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
Сумын болон сум дундын ойн ангийг мэргэжлийн удирдлага зохицуулалтаар хангах;
Холбоо барих
77111180
https://forest.gov.mn/website/home.aspx
Төрийн өмчийн II байр, Чингүнжавын гудамж, Баянгол дүүрэг, 2-р хороо
ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
24
Баталсан дүрэм
14
Баталсан журам
10
Баталсан тогтоол
Цахим хэлэлцүүлэг
Монгол Улсын Засгийн Газар
Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
2024/08/19
Ц.Баатархүү
Хөдөлгөөний алслагдсан байгууллагуудын харилцаа холбооны дэд бүтэц
2024/08/19
Монгол Улсын Засгийн Газар
Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл
2024/08/19
Монгол Улсын Засгийн Газар
Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулын дэд бүтцийг байгуулах
2024/08/19
Иргэд олон нийтийг хүлээн авах
Д.Д | Удирдлагын нэр | Гараг | Хүлээж авах цаг | Өрөөний дугаар | Цаг авах утас |
---|---|---|---|---|---|
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд | Мягмар | 15:00-16:00 | 322 | 320820 | |
Төрийн нарийн бичгийн дарга | Даваа-Баасан | 08:30-10:30 | 312 | 320528 |
Удахгүй болох үйл ажиллагаа
Мэдээлэл авах
Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү