Бидний тухай
Эрхэм Танд энэ өдрийн амрыг эрэн мэндчилье! Монголын ууган байгууллагуудын нэг болох Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын цахим хуудсанд зочилж буй эрхэм хэрэглэгч Танд баярлалаа. Стандарт, хэмжил зүйн салбарын хамт олон бид Монгол Улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, сорьцын хяналт, тохирлын баталгаажуулалтын бодлогоор дэмжлэг үзүүлэх, олон улсын нийтлэг чиг хандлагатай уялдуулан хөгжүүлэхээр өргөн хүрээнд ажилладаг билээ. Тухайлбал, Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах, үндэсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд стандартчилал, тохирлын үнэлгээний бодлого үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэх; Нийгэм, эдийн засгийн хөгжлийг хэмжлийн нэгдмэл байдлыг хангах бодлогоор дэмжих, Монгол Улсын хэмжлийн тогтолцоо, хэмжлийн нэгжийн үндэсний эталон, хууль эрхийн хэмжил зүйн техникийн чадавхыг нэмэгдүүлж олон улсын түвшинд хүргэх; Бүтээгдэхүүн, үйлчилгээний болон Бүтээгдэхүүн, үйлчилгээ, менежментийн тогтолцооны баталгаажуулалтын хамрах хүрээг өргөжүүлэх, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдэнд зах зээл дээр шударга өрсөлдөх таатай нөхцөлийг бүрдүүлэх; Сорьцын хяналтын баталгааг олон улсын түвшинд хүргэх, үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулуу тодорхойлох үйлчилгээг олон улсын стандартын дагуу хийж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зэрэг өргөн цар хүрээнд явуулдаг үйл ажиллагааг өндөр төвшинд гүйцэтгэсээр ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Монгол Улсын чанарын дэд бүтцийн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлж, шинэчлэл, шинэ хандлага бүхий өнөө үеийн стандартчилал, хэмжил зүйн салбарын түүхийг Та бид хамтдаа бүтээлцэж байгаа билээ. Манай байгууллагын цахим хуудсаар үйлчлүүлж буй эрхэм Танд өөрт хэрэгцээтэй мэдээ, мэдээллийг олж авч, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье! МОНГОЛЫН УЛСЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР
Холбоо барих

breadcrumb_background 18002525

breadcrumb_backgroundhttps://www.masm.gov.mn/

breadcrumb_background info@masm.gov.mn

breadcrumb_background Улаанбаатар хот, Энхтайваны өргөн чөлөө, Баянзүрх дүүрэг, 4-р хороо 46А (Жуковын музейн баруун талд).

ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД

24

Баталсан дүрэм

Soyombo

14

Баталсан журам

Soyombo

10

Баталсан тогтоол

Soyombo

Цахим хэлэлцүүлэг

Монгол Улсын Засгийн Газар

Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

2024/08/19

Ц.Баатархүү

Хөдөлгөөний алслагдсан байгууллагуудын харилцаа холбооны дэд бүтэц

2024/08/19

Монгол Улсын Засгийн Газар

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл

2024/08/19

Монгол Улсын Засгийн Газар

Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулын дэд бүтцийг байгуулах

2024/08/19

Иргэд олон нийтийг хүлээн авах

Д.ДУдирдлагын нэрГарагХүлээж авах цагӨрөөний дугаарЦаг авах утас
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдМягмар15:00-16:00322320820
Төрийн нарийн бичгийн даргаДаваа-Баасан08:30-10:30312320528

Удахгүй болох үйл ажиллагаа

news_left_arrownews_right_arrow

08/26

Инновац, сансрын технологийн бизнес түншлэл-2024

14:00-21:00

09/12

Цахимд хэвшье" арга хэмжээ

14:00-15:00

09/15

Цахим шилжилт, цахим ур чадварыг цогц дэмжих тус арга хэмжээ

10:00-12:00

09/26

Инновац, сансрын технологийн бизнес түншлэл-2024

08:30-18:30

09/26

Инновац, сансрын технологийн бизнес түншлэл-2024

08:30-18:30

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
emongolia
footer_facebookfooter_xfooter_instagram

© 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР