Бидний тухай
Говь-Алтай аймаг нь 1923 онд байгуулагдсан Хантайшир уулын аймгийн үргэлжлэл гал голомт тул аймгийн ИТХ-ын 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаар тогтоолоор аймгийн түүхийн он тооллыг сэргээн тогтоож аймаг байгуулагдсан хугацааг тухайн он жилээс тоолж эхэлсэн. Хойд талаараа Завхан, зүүн талаараа Баянхонгор, баруун талаараа Ховд аймаг, өмнөд хэсгээрээ БНХАУ-тай тус тус хиллэдэг, засаг захиргааны 18 сумтай, одоогоор аймгийнхаа 141.4 мянган хавтгай дөрвөлжин км нутагт 15.5 мянган өрхөд 55.4 мянган хүн суурьшин амьдарч байна. Говь-Алтай аймаг бол байгалийн арвин их нөөц баялагтай, газар нутаг нь онгон дагшин, хүн зон нь оюуны өндөр чадамжтай билээ. Говийн байгаль түүх, соёлын дурсгалууд, эртний шим ертөнцийн үлдэгдэл бүхий аялал жуулчлалын тааламжтай орчин, уул уурхайн, олборлох, боловсруулах үйлдвэр хөгжүүлэх ашигт малтмалын их нөөц баялаг, гадаадтай харилцах хилийн боомт зэрэг давуу талуудтай Говь-Алтай аймаг нь Монгол улсын баруун өмнөд хэсэгт орших бөгөөд нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр улсдаа 2-рт ордог. Говь-Алтай аймаг Монгол улсын баруун зүгт зүүн талаараа Баянхонгор, хойд талаараа Завхан, баруун талаараа Ховд. өмнөд талаараа БНХАУ-тай хил залган оршдог. Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэр 141.4 мянган хавтгай дөрвөлжин км. Дэлхийн цагийн 6 дугаар бүсэд байрладаг уул, тал, хөндий, уужим, тавиун хотгор, хонхор хосолсон газрын гадаргуутай. Аймгийн нутаг дэвсгэр нь газрын дүрс мужлалын хувьд алтайн уулархаг их муж, Говийн их мужид хамаарах бөгөөд байгалийн бүс, бүслүүрийн хувьд гол төлөв говь, цөлийн бүсэд оршино. Мөн бага хэмжээгээр хээр тал болон өндөр уулсын босоо буюу тагийн бүслүүр тархсан байдаг. Монголын нэрд гарсан 33 говийн 10 гаруй нь оршдог.
Холбоо барих

breadcrumb_background 70483360

breadcrumb_backgroundhttps://www.govi-altai.gov.mn/

breadcrumb_background info@govi-altai.gov.mn

breadcrumb_background Засаг даргын Тамгын Газар, Говь-Алтай аймаг, Монгол улс

ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУД
САЛБАР БАЙГУУЛЛАГУУД
ИЛ ТОД БАЙДАЛ
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ

24

Баталсан дүрэм

Soyombo

14

Баталсан журам

Soyombo

10

Баталсан тогтоол

Soyombo

Цахим хэлэлцүүлэг

Монгол Улсын Засгийн Газар

Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

2024/08/19

Ц.Баатархүү

Хөдөлгөөний алслагдсан байгууллагуудын харилцаа холбооны дэд бүтэц

2024/08/19

Монгол Улсын Засгийн Газар

Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл

2024/08/19

Монгол Улсын Засгийн Газар

Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулын дэд бүтцийг байгуулах

2024/08/19

Иргэд олон нийтийг хүлээн авах

Д.ДУдирдлагын нэрГарагХүлээж авах цагӨрөөний дугаарЦаг авах утас
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдМягмар15:00-16:00322320820
Төрийн нарийн бичгийн даргаДаваа-Баасан08:30-10:30312320528

Удахгүй болох үйл ажиллагаа

news_left_arrownews_right_arrow

08/26

Инновац, сансрын технологийн бизнес түншлэл-2024

14:00-21:00

09/12

Цахимд хэвшье" арга хэмжээ

14:00-15:00

09/15

Цахим шилжилт, цахим ур чадварыг цогц дэмжих тус арга хэмжээ

10:00-12:00

09/26

Инновац, сансрын технологийн бизнес түншлэл-2024

08:30-18:30

09/26

Инновац, сансрын технологийн бизнес түншлэл-2024

08:30-18:30

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга

Доноо Даваадорж

Доноо Даваадорж

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга

Мягмаржав Алтангэрэл

Мягмаржав Алтангэрэл

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга

Мэдээлэл авах

Та шинэ мэдээллүүдийг цаг алдалгүй тогтмол авч байхыг хүсвэл энд цахим шуудангаа оруулж бүртгүүлнэ үү

footer_background
logo
emongolia
footer_facebookfooter_xfooter_instagram

© 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР