Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жил, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 101 жил, Говь-Алтай аймгийн баяр наадмыг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан албан хаагчдад төрийн болон салбарын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д. Даваадорж гардуулж баяр хүргэлээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Н.Даржаабуу, Алтан гадас одонгоор Ш.Сайнбуян, Б.Цэцгээ, Ц.Даваадоо, Хөдөлмөрийн хүндэт медалиар А.Сувдаа, Н.Дагиймаа, Ц.Пүрэвсүрэн, Онц тээвэрчин цол тэмдгээр Д.Чинбат, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр С.Мягмардулам, Д.Дэмбэрэл, Д.Гүррагчаа, П. Даваасүрэн, Д. Дүүрэнсайхан нар шагнагдаж Монгол төрийн гүн хүндэтгэл хүлээлээ. Та бүхэнд халуун баяр хүргэе.
Энэ хуудасны мэдээлэл танд хэрэг болсон уу?