ДУГУЙН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ДУГУЙН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүх шинжилгээний байгууллага үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Д.Цэрэндоржийн санаачилгаар алба хаагчдын эрүүл мэнд, бие бялдрын чийрэгжилт, хамт олны дунд эерэг харилцаа, хандлагыг бүрдүүлэх зорилгоор 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 09-нийг хүртэлх хугацаанд Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хотын чиглэлд унадаг дугуйн аяллыг зохион байгууллаа.

Дугуйн аялалд Аюулгүй байдал, дотоод хяналт аудитын газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Т.Эрдэнэбаатар, Инженер-техникийн шинжилгээний газрын мэргэшсэн шинжээч, цагдаагийн ахмад Г.Цэндсүрэн, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Ц.Болор-Эрдэнэ, Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Гарьд, Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч З.Мөнх-Эрдэнэ нар нэгдэн оролцож, нийт 240 километр замыг туулж  амжилттай дуусгасан алба хаагч та бүхэнд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, спортын өндөр амжилтыг хүсье.

footer_background
logo
emongolia
footer_facebookfooter_xfooter_instagram

© 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР