Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 103, Дотоодын цэргийн 102 жилийн түүхт ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа алба хаагчдад төрийн дээд шагнал одон, медаль, цагдаагийн цол гардуулах үйл ажиллагаа боллоо.
Энэхүү ёслолын хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр /2024.07.18/ Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэтгэлийн танхим”-д болж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцсон юм.
Шагнагдсан нийт алба хаагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
Энэ хуудасны мэдээлэл танд хэрэг болсон уу?