ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ХӨДӨЛГӨӨН ЗАСЛЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхэд сэргээн заслын талаарх ойлголт хандлага болон Япон улсад хэрэгжүүлж байгаа хөдөлгөөн заслын талаар танилцуулах сургалтыг Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран зохион байгууллаа.
Сургалтаар Япон улсын Монгол дахь Жайка олон улсын байгууллагын сайн дурын ажилтан Н.Нацуми Хөдөлгөөн засал сэдвээр танилцуулга илтгэл тавьж мэдээлэл өгсөн юм. Мөн сургалтын үеэр иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.
Холбоотой мэдээ
Энэ хуудасны мэдээлэл танд хэрэг болсон уу?