ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 Архивын ерөнхий газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб (ЗХЖШ)-тай хамтран ЗХЖШ-ын харьяа цэргийн командлал, удирдах газрын Захиргааны удирдлагын хэлтсийн удирдлагууд болон харьяа ангиудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан тушаалтнуудад архив, албан хэрэг хөтлөлтийн 2 үе шаттай сургалтыг зохион байгууллаа.

    ЗХЖШ-ын харьяа цэргийн командлал, удирдах газрын Захиргааны удирдлагын хэлтсийн удирдлагуудад архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомж, түүнийг  хэрэгжүүлэхэд удирдлагын гүйцэтгэх үүрэг, анхаарах асуудлын талаар хичээл заасан байна.

    Мөн ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний удирдлагын байгууллага, нэгтгэл, анги, салбарын 35, Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудын 5, нийт 40 архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтныг мэргэжлийн сургалтад хамруулжээ.

    Сургалтын агуулга, зорилго нь албан хэрэг хөтлөлт, архив хариуцсан ажилтанд холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг мэргэжлийн үндсэн дээр хөтлөн явуулахад шаардагдах чадварыг олгоход чиглэгдсэн юм.

    Суралцагсдад Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/222 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/204 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам”, Баримт бичгийн стандарт MNS 5140:2021 болон бусад холбогдох арга зүйн баримт бичгүүдийн хүрээнд онолын мэдлэг олгож, ажлын байран дээр дадлага хийлгэсэн бөгөөд Архивын ерөнхий газрын даргын 2023 оны А/20 дугаар тушаалаар батлагдсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтын журам”-д заасныг үндэслэн Архивын ерөнхий газрын даргын тушаалаар “Мэргэжлийн үнэмлэх” олголоо.

    Төгсөгчдөд мэргэжлийн үнэмлэхийг ЗХЖШ-ын даргын даалгавар гүйцэтгэгч, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Дашзэвэг, Архивын ерөнхий газрын Сургалт, судалгааны газрын дарга Ч.Оюунчимэг, ЗХЖШ-ын Захиргааны удирдлагын газрын даргын орлогч, хурандаа Д.Эрдэнэбилэг, Батлан хамгаалахын төв архивын дарга дэд хурандаа Ж.Гантулга нар гардуулж, алба хаагчдын цаашдын ажилд нь амжилт хүслээ.

footer_background
logo
emongolia
footer_facebookfooter_xfooter_instagram

© 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР