ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЖЭЭЧДИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШИНЖЭЭЧДИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрүүл мэндийн тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуулиар  улсын хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлэх болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх, засвар үйлчилгээ эрхлэх  байгууллагын тусгай зөвшөөрлийг Эрүүл мэндийн яамнас олгодог.

Эрүүл мэндийн сайдын  2023 оны  А/402  тушаалаар батлагдсан “Эрүүл  мэндийн чиглэлээр  үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн орон тооны бус шинжээчийг сонгон шалгаруулах,  ажиллуулах журам”-ын дагуу Тусгай зөвшөөрлийн шинжээчийг  сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

Сонгон шалгаруулалтанд  тэнцсэн 18 шинжээчийг  Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/336 тушаалаар баталгаажуулан томилсон ба ЭМХТ-ийн Магадлан итгэмжлэлийн  албанаас  шинээр томилогдсон шинжээч нарт  холбогдох хууль, эрх зүйн танилцуулга, өөрчлөлт шинэчлэлт, тусгай зөвшөөрлийн  ажлын байрны болон  төслийн дүгнэлт гаргах  арга зүй,  авлига ашиг  сонирхолын зөрчлөөс  сэргийлэх, шинжээчийн  ёс зүй,  хандлага,  зөвшөөрлийн цахим  систем License.mn-ний  талаар  мэдээлэл өгч,  сургалт зохион  байгууллаа.

Сургалтыг  ЭМЯ-ны ТЗУГ-ын  дарга С.Эрдэнэтуяа, ЭМХТ-ийн МИА-ны дарга Н.Сэвжид, АТГ-ын  комиссар Д.Балдандорж,  ЭМЯ-ны ТЗУГ-ын ахлах мэргэжилтэн А.Долгорханд, Б.Пүрэвжав, ЭМХТ-ийн МИА-ын мэргэжилтэн Н.Цэндмаа, Б.Базаррагчаа  нар чиглүүлэн  ажиллав.

Шинээр  томилогдож сургалтанд  хамрагдсан тусгай зөвшөөрлийн шинжээчдэд  үнэмлэх гардуулж,  хамтран ажиллах гэрээ байгууллаа.

footer_background
logo
emongolia
footer_facebookfooter_xfooter_instagram

© 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР