ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БЭЛТГЭЛ #10
ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БЭЛТГЭЛ #10
📧Монгол Улс 2022 оноос эхлэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлын бүрэлдэхүүнд мэдээлэл, технологийн зардлыг тусгасан бөгөөд энэхүү зардалд 2024 онд сургууль 27.3 тэрбум, цэцэрлэг 1.3 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөгдсөн.
 
🔗2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 487 сургууль LMS буюу сургалтын удирдлагын системийг ерөнхий гэрээний дагуу сонгож ашигласан бол нийт 145 цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль 👨‍🍳ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН системийг ашиглаж, үйл ажиллагаагаа явуулсан.
 
📲Улсын хэмжээнд 38.3 мянга гаруй багш БАГШИЙН ДАТА багцыг ашиглаж байна.
 
🛜Ерөнхий боловсролын төрийн өмчийн ерөнхий боловсролын 695 сургуулиас 615 нь буюу 90.0 орчим хувьд УТАСГҮЙ ДОТООД СҮЛЖЭЭНИЙ орчин бүрдээд байна.
 
🖥Ерөнхий боловсролын сургуулиудад 648 ЦАХИМ АНГИ бий болсон. Сурагчид ашиглах боломжтой 17.073 ширхэг ухаалаг төхөөрөмж байна.
 
💲Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нөхөн хангалтын зардалд 2022 онд 33.4 тэрбум, 2023 онд 38.6 тэрбум, 2024 оны 43.6 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Санхүүжилтийг 2024 оны 5, 6 дугаар сард бүрэн олгосон. Боловсролын яамнаас өгсөн чиглэлийн дагуу нөхөн хангалтын зардлыг багшийн компьютер, ухаалаг анги, цахим тоног төхөөрөмж, дэд бүтцийг сайжруулахад зарцуулна.
 
💻2024 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 13,250 багшийн компьютер шинээр худалдан авч захиалгын дагуу аймаг, дүүргүүдэд хуваарилсан. Хромбүүк нийлүүлсэн цэцэрлэг, сургуулиудад сургалт зохион байгуулж, ашиглах заавар зөвлөмжийг энэ 8 дугаар сараас өгнө.
 
🗞Ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлж буй нэмэлт хөтөлбөр /Пийрсон, Эдүтэн гэх мэт/-ийн зардлыг хувьсах зардлын бүрэлдэхүүнд тусгаж, нийт ерөнхий боловсролын сургуулиуд дээрх зардлыг "e-geree"-ний тусламжтай захиран зарцууллаа.
 
👉Үүнээс гадна мэргэжлийн боловсролд "Pearson BTEC" дээд боловсролд "Коосэн" зэрэг хөтөлбөрүүд хэрэгжиж байна.
 
🆓Сургалтын хэрэглэгдэхүүний mLAB, сурах бичгийн бүртгэлийн хяналтын Gerege, хичээлийн гадуурх сургалт үйл ажиллагааны Afterschool зэрэг платформуудын хөгжүүлэлт хийгдэж, үндэсний хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиуд ашиглаж байна.
footer_background
logo
emongolia
footer_facebookfooter_xfooter_instagram

© 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР