“МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛД ШШГБ-ЫН 50 АЛБА ХААГЧ ОРОЛЦЛОО
2024-07-22
Тус ёслолын жагсаалд Цэргийн болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 50 алба хаагч оролцсон бөгөөд жагсаалыг 441 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, хурандаа Э.Дүүрэнцэнгэл командлан алхлаа.
Мөн “Байлдааны туг”-ийн чиглүүлэгчээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын Хяналт шалгалтын хэлтсийн ахлах байцаагч, хошууч Ц.Баяртбаатар алхсан юм.
Түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2009 оноос эхлэн жил бүрийн 07 дугаар сарын 10-нд тэмдэглэхээр хуульчилж, Төрийн далбаагаа мандуулдаг болсон. Харин 2010 оноос цэргийн хүндэтгэлийн жагсаал зохион байгуулж, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон билээ.
Холбоотой мэдээ
Энэ хуудасны мэдээлэл танд хэрэг болсон уу?