Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа.Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 111 мянга гаруй иргэн байна. Эдгээр иргэдийн 84 хувь нь буюу 93 мянга гаруй нь хөдөлмөрийн насны иргэд байгаа юм. Үүнээс 16.3 хувь нь буюу 15 мянга гаруй иргэн хөдөлмөр эрхэлж байна.
Сайдын хувьд лоозонгийн зүйл ярих бус хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудал руу орж ажиллана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцох, ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэхэд анхаарна гэлээ.
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийг хэлэлцэхээс өмнө зүйл заалт бүр дээр нь нягталж, ярилцах бодолтой байгаагаа илэрхийлэв.
Энэ хуудасны мэдээлэл танд хэрэг болсон уу?