БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Чингис хаан Үндэсний музейн дижитал контент хөгжүүлэлт, мөн музейн үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх цогц төслийг ирэх оноос эхлэн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон.
Энэхүү төслийн гол зорилго нь Чингис хаан Үндэсний музейн баялаг үзмэр цуглуулгыг түшиглэн орчин үеийн дижитал технологи ашиглан дижитал музей бүтээх явдал юм. Ингэснээр музейн үзмэрүүдийг дэлхий дахинд танилцуулах, мөн Монголын түүх, соёлыг олон улсад сурталчлах боломж бүрдэх юм.
Уулзалтын төгсгөлд Суурин төлөөлөгч Ким Жүнму энэхүү төсөл амжилттай хэрэгжсэний дараа соёлын салбарт, ялангуяа музейн чиглэлээр хоёр дахь шатны төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Энэ хуудасны мэдээлэл танд хэрэг болсон уу?