“БИЗНЕСИЙН СЭРГЭЛТ – БАРУУН БҮС” арга хэмжээ 2024 оны 4 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотод боллоо.
“БИЗНЕСИЙН СЭРГЭЛТ – БАРУУН БҮС” арга хэмжээ 2024 оны 4 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотод боллоо.

Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газраас Васильев Максим Викторович нар оролцов. Форумын нээлтэд Монгол Улс, ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын хүндэт гишүүн ноён Кислов Валерий Александрович оролцож, үг хэлж, илтгэл тавив. Энэхүү арга хэмжээнд Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс зэрэг бүс нутгаас ирсэн 300 орчим бизнес эрхлэгчид, ОХУ-ын Буриад, Тува, Алтай зэрэг бүс нутгаас төр засгийн удирдлагууд, танхимын төлөөлөгчид оролцов. Хэлэлцүүлгийн үеэр бүс нутгийн болон хил дамнасан худалдаа, хөрөнгө оруулалтын боломж, бизнесийн орчин, төрийн бодлого, цаашдын хөгжлийн чиг хандлага зэрэг сэдвүүдийн хүрээнд өрнөсөн.


Баруун бүсийн аймгууд болон хөрш зэргэлдээх бүс нутгуудын хоорондын харилцаа холбоог бэхжүүлж, хил дамнасан бизнес, хөрөнгө оруулалтын санаачлагыг дэмжсэн үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө. Энэ нь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны харилцааг нэмэгдүүлэх чухал платформ болсон юм.

footer_background
logo
emongolia
footer_facebookfooter_xfooter_instagram

© 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР