ХҮҮХДИЙН ЖАРГАЛАНТ ЗУСЛАНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2024-07-22
ХҮҮХДИЙН ЖАРГАЛАНТ ЗУСЛАНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Анх 1961 онд байгуулагдаж байсан тус зуслангийн үйл ажиллагаатай Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд очиж танилцлаа.

"Жаргалант" зуслан нь 2024 оны 1,2-р ээлжиндээ Булган, Хөвсгөл,Орхон аймгийн нийт 160 гаруй амрагч хүүхдүүдийг хүлээн авч, үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус зусланг эргэн шинэчлэн барихад улсын төсвийн 920 сая, Эрдэнэт үйлдвэрийн 407 сая, орон нутгийн хөгжлийн сангаас 295 сая нийт 1 тэрбум 622 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 300 хүүхдийн хоолны заал, захиргаа аж ахуйн барилгыг ашиглалтанд оруулахад зарцуулаад байна.

footer_background
logo
emongolia
footer_facebookfooter_xfooter_instagram

© 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР