УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫГ АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА
2024-07-22
Энэ хүрээнд өнөөдөр (2024.07.04) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн 66 удирдах албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтад хамрууллаа.
Сургалтын үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн нээсэн бөгөөд тус хэлтсийн комиссар М.Жамьянчойжил, Б.Сүрэнжав, Г.Ундармаа, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Баасандэлгэр нар “Удирдах албан тушаалтны манлайлал”, “Удирдах албан тушаалтан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, “Мэдэгдэл, тайлбарыг хэрхэн шийдвэрлэх”, “Авлигын гэмт хэрэг, анхаарах асуудал” зэрэг сэдвээр тус тус мэдээлэл өглөө.
Холбоотой мэдээ
Энэ хуудасны мэдээлэл танд хэрэг болсон уу?