Сургалтаар Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн Ахлах мэргэжилтэн, Цагдаагийн Ахлах дэслэгч Т.Билгүүнтөгс хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, түүний төрөл, хяналт шалгалтын үйл ажиллагаа, илрүүлсэн хэргийн тоо баримт, устгах шаардлагатай химийн бодис хадгалж буй нөхцөл байдал, химийн хорт болон аюултай бодисын дүн мэдээлэл, мөн аюултай хог хаягдлын тухай ойлголт, түүний савлагаа, тээвэрлэлт гэсэн агуулгын хүрээнд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийлээ.
Сургалтад оролцсон албан хаагчид химийн хорт болон аюултай бодисын хор уршиг болон бусад тулгамдсан асуудлын талаар санал хүсэлтээ хэлж, цаашид Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтэст нутаг дэвсгэрийн хэмжээнд химийн хорт болон аюултай бодисын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгах, мэдээлэл хүргэх ажилд хамтран ажиллахаар боллоо. Сургалтад нийт 80 албан хаагчид хамрагдлаа.
Энэ хуудасны мэдээлэл танд хэрэг болсон уу?