Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Хууль сахиулах, аюулгүй байдал хариуцсан атташе, Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Жоел М Ортез, Мөрдөх алба хариуцсан атташе Роберт Гуденкауф, холбогдох албан тушаалтнууд 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тус байгууллагад хүрэлцэн ирж, хамтын ажиллагааны хүрээнд хэргийн газрын үзлэг, шинжилгээнд ашиглах “Crime-lite” маркийн суурин болон зөөврийн иж бүрэн техник хэрэгслийг хүлээлгэн өглөө.
Энэхүү иж бүрэн техник хэрэгслийг хүлээн авснаар хэргийн газрын үзлэг, шинжилгээгээр нүдэнд үл харагдах биологийн гаралтай ул мөр, бичил мөр, мансууруулах бодис, гарын мөр, буудлагын мөр, эд мөрийн баримтыг олон төрлийн гэрлийн долгионы уртыг ашиглан илрүүлж, бэхжүүлэх боломжтой боллоо.
Энэ хуудасны мэдээлэл танд хэрэг болсон уу?