Шүүх шинжилгээний байгууллагын 2024 оны сургалтын төлөвлөгөөний 3.12 дахь арга хэмжээний хүрээнд алба хаагчдад гамшиг, ослын үед ажиллах мэдлэг, чадвар олгох зорилгоор 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Ш.Мөнгөн-Эрдэнийг урьж “Байгууллагын галын аюулгүй байдлыг хангах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Шүүх шинжилгээний байгууллагын нийт алба хаагчид хамрагдсан бөгөөд галын аюултай нөхцөл байдлын үед үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар олгосон үр дүнтэй сургалт боллоо.
Энэ хуудасны мэдээлэл танд хэрэг болсон уу?