Зүүн бүсийн албадан эмчилгээний төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
2024-07-22
Зүүн бүсийн албадан эмчилгээний төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2023 онд тус төвийн барилгын их засварын ажлыг гүйцэтгэж байсан бол энэ онд 50 сая төгрөгийн үнэ бүхий техник хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Тоног төрөөхөмжийн хангаж нэмэгдсэнээр өвчтөнд үзүүлэх эмчилгээний чанар дээшилж байна.
 
Он гараад тус төвөөр шүүхийн шийдвэрээр 26 иргэнд албадан эмчилгээг үзүүлээд байгаа бөгөөд эмчилгээний дараа сэтгэлзүйд нөлөөлөх ухааруулах сургалтуудыг үе шаттай явуулах шаардлагатай тул нэмэлт дэмжлэг шаардлагатай байгаа талаар тус төвийн ерөнхий эмч Б.Батболд санал дэвшүүллээ.
Иймд аймгийн Засаг даргаас сургалтын өрөө, танхимын асуудлыг судалж, дэмжихээ илэрхийлэв.
footer_background
logo
emongolia
footer_facebookfooter_xfooter_instagram

© 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР