Өнөөдөр #Дорнодаймгийннутгаар солигдмол үүлтэй. Зарим нутгаар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +30...+35 градус дулаан байна. Чойбалсан хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө +33...+35 градус дулаан байна.
Иймд иргэд та бүхэн:
Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байх;
Наршилтаас сэргийлэх;
Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх;
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байж, ХҮҮХДЭДЭЭ тавих хараа хяналтаа сайжруулах;
Булчин, шөрмөс татах үед голд орохоос татгалзах;
Түргэн урсгалтай, гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх;
Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах;
Голын эрэг дагуу байрлуулсан аюулгүй байдлын сануулга, самбаруудыг анхаарах;
ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРГИЙЛЬЕ
Холбоотой мэдээ
Энэ хуудасны мэдээлэл танд хэрэг болсон уу?