ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БЭЛТГЭЛ #9
ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БЭЛТГЭЛ #9
✅ЭРХ ЗҮЙ
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль
📌5.2.Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
📌5.3.Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ.
📌5.4.Ерөнхий боловсролын сургуулийн долоо хоногт хичээллэх цагийн тоо, ээлжит хичээлийн үргэлжлэх болон суралцагчийн амралтын хугацааг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
 
✅СУДАЛГАА, ТООЦООЛОЛ
OECD-ийн гишүүн орнуудын хичээлийн жилийн бүтэц, улирлын тоо, улирлын болон зуны амралтын хугацааг шинжилж, өөрийн орныхтой харьцуулав.
📌Улс орнуудын хичээлийн жил дэх улирлын тоо: 19.4% нь 3 улиралтай, 33.3% нь 4 улиралтай, 38.9% нь 5 улиралтай, 8.3% нь 6 улиралтай.
📌Улс орнуудын улирлын амралтын хугацаа: 16.7% нь 2-3 долоо хоног, 27.8% нь 3-4 долоо хоног, 27.8% нь 4-5 долоо хоног, 16.7% нь 5-6 долоо хоног, 11.1% нь 6-8 долоо хоног
📌Улс орнуудын зуны амралтын хугацаа: 22.2% нь 4-6 долоо хоног, 33.3% нь 7-9 долоо хоног, 28.9% нь 10-12 долоо хоног, 5.6% нь 13 ба түүнээс долоо хоног
Бага боловсролын түвшинд манай улсын хичээллэх өдрийн тоо 32 долоо хоног буюу 160 өдөр байгаа нь хамгийн бага үзүүлэлт юм. OECD-ийн гишүүн орнуудын дундаж үзүүлэлт 186 өдөр байдаг байна.
Харин суурь боловсролын түвшинд манай улс 33 долоо хоног буюу 165 өдөр, OECD-ийн гишүүн орнуудын дундаж үзүүлэлт 184 өдөр, бүрэн дунд боловсролын түвшинд манай улс 34 долоо хоног буюу 170 өдөр байгаа бол OECD-ийн гишүүн орнуудын дундаж үзүүлэлт 183 өдөр байна.
 
✅ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮТЦИЙГ ӨӨРЧЛӨХ ҮНДЭСЛЭЛ
📌Нийслэлд өвлийн улиралд хүүхдийн өвчлөл, ханиад томууны дэгдэлт эрс нэмэгдэх, агаар орчны бохирдол;
📌Нийслэлд замын хөдөлгөөний нягтрал, эцэг эх, асран хамгаалагчийн хүүхдээ сургуульд хүргэх, авах цагийн зохицуулалт;
📌Өвлийн улиралд өдөр богино, эрт харанхуй болдгоос үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөлд сургуульдаа явах, хальтиргаа, гулгаа ихсэх, зам, тээврийн осол гэмтэлд өртөх эрсдэл нэмэгдэх;
📌Өргөн уудам нутаг дэвсгэрт суурьшиж, мал аж ахуй, хөдөө аж ахуй нь өрхийн орлогын гол эх үүсвэр болдог манай орны хувьд мал төллөх үеийг хугацааг тооцох.
✅Бие даалт болон цахим сургалтын 7 хоногтой холбоотой нэгдсэн зөвлөмж, чиглүүлгийг БЕГ, БСҮХ-ээс ерөнхий боловсролын сургуулиудад өгнө.
footer_background
logo
emongolia
footer_facebookfooter_xfooter_instagram

© 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР