МЭДЭЭЛЛИЙН САН, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
МЭДЭЭЛЛИЙН САН, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2024 оны А/60 дугаар “Хүүхдийн эрх, хамгааллын статистик бүртгэл, захиргааны маягт”, “Хүүхдийн эрх, хамгааллын статистикийн мэдээний бүртгэл захиргааны маягтын нөхөх заавар”-ийг мөрдөж, ажиллах мөн сар, улирал, хагас жил, жилээр авах тоон мэдээг нэгтгэн боловсруулж хавсралтад заасан хугацаанд нь ирүүлэх тушаал гарсантай холбогдуулан Аймаг, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газар, хэлтсийн мэдээллийн сан, хяналт-шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйгээр хангах сургалтыг 2024 оны 7 сарын 3-4-ний өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө.

Тус сургалтад 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн алба хаагчдыг хамруулж, шинэчлэн батлагдсан “Хүүхдийн эрх хамгааллын статистик үзүүлэлт тооцоох аргачлал”-ыг танилцуулж статистик маягттай холбоотой сургалтыг  “Хүүхдийн эрх хамгааллын статистик үзүүлэлтүүдийн аргачлал”-ын дагуу зурагдсан маягт хэрэгцээ шаардлага, тэдгээрийн тодорхойлолт, бодлогын суурь үзүүлэлтүүдтэй хэрхэн уялдаж байгаа болон мэдээллийн үнэн зөв, бодитой хэрхэн нэгтгэн дүгнэх талаар мэргэжилтнүүдэд нэгдсэн ойлголт өгсөн үр дүнтэй сургалт боллоо.

Уг сургалтыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Мэдээллийн технологи, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Н.Оюунчимэг, холбогдох мэргэжилтнүүд болон ХНХЯ-ны Ахлах мэргэжилтэн Х.Хишигсайхан, Үндэсний Статистикийн Хорооны Олон нийттэй харилцах хэлтсийн Ахлах статистикч Г.Отгонбаяр, Н.Баасанням, Зөвлөх А.Амарбал, ЦХЯ-ны Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын сургалт хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр, Солонгон шүхэрт ТББ-ын захирал Б.Мөнхцэцэг нар хамтран оролцож, мэдээлэл өгч ажиллалаа.

footer_background
logo
emongolia
footer_facebookfooter_xfooter_instagram

© 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР