Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

ХХҮЕГ-ийн албан хаагчид 2024 оны 06 сарын 12-ны өдөр ХНХЯамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү танилцах арга хэмжээгээр тус төвийн талаарх ойлголт мэдээллийг авч, мөн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах шаардлагатай иргэдэд нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжид хэрхэн хамрагдах талаарх ойлголт мэдээллийг өглөө. Тус төв нь Монгол улсын хэмжээнд 18 хүртэлх насны хөгжлийн хоцрогдол болон бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, тэгш хамруулах боловсрол, нийгмийн сэргээн засалтын тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлдэг бөгөөд бусад байгууллага, ар гэрт зөвлөх, чиглүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хүүхдийн нас, бэрхшээлийн онцлогт тохирсон протез, ортопеди, туслах хэрэгслийг үйлдвэрлэх зэрэг цогц үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ганц байдаг төв юм.

footer_background
logo
emongolia
footer_facebookfooter_xfooter_instagram

© 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР