АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ХУРАЛДЛАА
2024-07-22
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ХУРАЛДЛАА

Энэ удаагийн хурлаар Булган суманд үүссэн нөхцөл байдлын танилцуулгыг Булган сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяр танилцуулж, "Булган Мээж" ОНӨХХК, "ЭБЦТС" ТӨХК-ний Булган салбар, "Булган АЗЗА" ТӨХК-ууд мэргэжлийн ангиуд салбарын хүрээнд үүсэж буй нөхцөл байдал, ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.

2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Зүүн түрүүний эхэнд орсон хүчтэй аадар борооны улмаас Булган сумын 4 дүгээр баг Зүүн түрүүний голын төмөр бетонон гүүр, явган иргэд зорчдог 2 гүүр үерийн усанд эвдэрч нурсан, гэр хорооллын 10Квт-ын 4 шон унаж тодорхой хэсэгт эрчим хүчний хэрэглээг хязгаарласан, Зүүн түрүүний гүүрний дээд талын Бохирын шугамын тулгуур бетон хазайсан нөхцөл байдал үүсээд байна. Үүссэн нөхцөл байдал хохирлыг арилгах талаар аймгийн Онцгой комиссоос мэргэжлийн анги, байгууллагад холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

footer_background
logo
emongolia
footer_facebookfooter_xfooter_instagram

© 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР