ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ ТАЛААР ХУРАЛДЛАА
ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ ТАЛААР ХУРАЛДЛАА

Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох үүрэг бүхий орон тооны бус Ажлын хэсгийн хурал өнөөдөр (2024.07.05) боллоо.

Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох журамд заасны дагуу шүүхийн шийдвэртэй 13 иргэнд 226.9 сая төгрөгийн нөхөн төлбөр олгуулах саналыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад танилцуулахаар шийдвэрлэв.

Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын тогтоолоор баталсан “Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох журам”-д зааснаар гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох ажлыг 2012 оноос хойш зохион байгуулж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 29 удаагийн тушаалаар 503 төлбөр авагч иргэнд 3 тэрбум төгрөгийг олгосноос 235 төлбөр төлөгчийн нийт 1.1 тэрбум төгрөгийг санд буцаан төвлөрүүлсэн байна.

 

footer_background
logo
emongolia
footer_facebookfooter_xfooter_instagram

© 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР