БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН АРХИВЫН АГЕНТЛАГИЙН УДИРДЛАГА АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ЗОЧИЛЛОО
БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН АРХИВЫН АГЕНТЛАГИЙН УДИРДЛАГА АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ЗОЧИЛЛОО

Монгол Улсад зохион байгуулж байгаа ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн (MOWCAP) 10 дугаар чуулганд  төлөөлөгчөөр оролцож байгаа Бүгд Найрамдах Узбекистан улсын “Узархив”-ын агентлагийн дарга Юсупов Улугбек Мирталибович (Yusupov Ulugbek Mirtalibovich), “Узархив” агентлагийн Архив, албан хэрэг хөтлөлтийн шинжлэх ухаан-арга зүйн төвийн дарга Мирахмаджон Абдулло угли Рихсибоев (Mirakhmadjon Abdullo ugli Rikhsiboyev) нарыг Архивын ерөнхий газрын дарга, ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны гишүүн С.Энхбаатар болон бусад удирдлага хүлээн авч, уулзалт ярилцлага хийлээ.

 Уулзалтын хүрээнд архивын баримтын цахимжуулалт, сэргээн засварлалт, эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, онол арга зүйн сэдвийн хүрээнд харилцан ярилцаж, архивын эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.

  Улмаар хоёр улсын архивын салбарт хамтын ажиллагаа эхлүүлж хамтран ажиллах, архивын онол арга зүйн чиглэлээр харилцан туршлага солилцох, хоёр улсын түүхэнд холбогдох архивын баримтыг судлаж илрүүлэх, мэдээлэл солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах чиглэлээр  онцлон ярилцав. Мөн  Үндэсний төв архивын хадгалалт хамгаалалт, лавлагаа үйлчилгээ, архивын баримтын сэргээн засварлалтын үйл ажиллагаатай танилцлаа.

footer_background
logo
emongolia
footer_facebookfooter_xfooter_instagram

© 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР