ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЗӨВШӨӨРЛИЙН ЦАХИМ СИСТЕМ (LICENSE.MN)-ЭЭР АВЧ ЭХЭЛЛЭЭ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЗӨВШӨӨРЛИЙН ЦАХИМ СИСТЕМ (LICENSE.MN)-ЭЭР АВЧ ЭХЭЛЛЭЭ

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг ЗӨВШӨӨРЛИЙН ЦАХИМ СИСТЕМ (license.mn)-ээр авч эхэллээ.
 
Монгол Улсад Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой Зөвшөөрлийн цахим систем (License.mn)-ээр дамжуулан эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож эхлээд байна.
Эхний ээлжинд Эрүүл мэндийн яаманд ирүүлж буй эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлтийг 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Зөвшөөрлийн цахим систем (License.mn)-ээр хүлээн авч байгаа тул тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж, байгууллага уг цахим системд хандана холбогдох материалаа илгээнэ үү.
Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Өмнөговь, Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас олгож буй тусгай зөвшөөрлийг “туршилтын орчин”-д Зөвшөөрлийн цахим систем (License.mn)-ээр хүлээн авч эхлээд байна.

footer_background
logo
emongolia
footer_facebookfooter_xfooter_instagram

© 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР