ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БЭЛТГЭЛ #8
ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БЭЛТГЭЛ #8
✅Монгол Улс 2022 оноос боловсролын салбарыг гүйцэтгэл, үр дүнгийн санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлж, энэ хүрээнд Боловсролын ерөнхий газар нь боловсролын салбарын санхүү, төсвийн хэвийн, тогтвортой нөхцөл байдлыг ханган ажиллаж байна.
🗓Төрийн өмчийн ерөнхий боловсролын 681 сургууль, 987 цэцэрлэг, насан туршийн суралцахуйн 29 төв, мэргэжлийн боловсролын сургалтын 31 байгууллагын үйл ажиллагааны урсгал зардлын санхүүжилтийг сар бүрийн 10-ны дотор олгож байна.
🗓Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 177 сургууль, 398 цэцэрлэг, мэргэжлийн боловсролын сургалтын 32 байгууллагын хувьсах зардлын санхүүжилтийг сар бүрийн 25-ны дотор олгож байна.
✅Шинэ хичээлийн жилийн бэлтгэлийг хангах хүрээнд санхүү, төсвийн өнөөгийн нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна. Үүнд:
📌Багш, ажиллагсдын эрүүл мэндийг дэмжих зардлыг 2024 оны 5 дугаар сард бүрэн санхүүжүүлсэн бөгөөд энэхүү зардалд нийт ЕБС-иудад 3.7 тэрбум төгрөг, нийт СӨББ-уудад 1.9 тэрбум төгрөг зарцуулж байна.
📌Хичээл, сургалтад ашиглах хичээл практикийн зардлын 50.0 хувийг 2024 оны эхний хагас жилд зарцуулахаар санхүүжүүлсэн бол үлдсэн 50.0 хувийг хичээлийн шинэ жилийн өмнө буюу 2024 оны 8 дугаар сард санхүүжүүлнэ. Энэхүү зардалд 2024 онд нийт ЕБС-иудад 14.9 тэрбум төгрөг, нийт СӨББ-уудад 8.4 тэрбум төгрөг зарцуулж байна.
📌Цэцэрлэгийн багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх зардлыг 2024 оны 4 дүгээр сард бүрэн санхүүжүүлсэн бол сургуулийн багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх зардлын 40.0 хувийг 2024 оны 4 дүгээр сард, үлдэх 60.0 хувийг 2024 оны 9 дүгээр сард санхүүжүүлнэ. Энэхүү зардалд 2024 онд нийт ЕБС-иудад 11.2 тэрбум, нийт СӨББ-уудад 1.9 тэрбум төгрөг тус тус зарцуулна.
📌Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн мэдээлэл, технологийн зардлыг сар бүр санхүүжилтийн хуваарийн дагуу санхүүжүүлж байна. Энэхүү зардалд 2024 онд нийт ЕБС-иудад 27.3 тэрбум, нийт СӨББ-уудад 1.3 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөгдсөн.
📌Нийт ерөнхий боловсролын сургуулиудын тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын зардалд 2024 онд 35.3 тэрбум төгрөг, нийт цэцэрлэгийн нөхөн хангалтын зардалд 4.5 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсан бөгөөд хуваарийн дагуу 2024 оны 5, 6 дугаар сард санхүүжилтийг бүрэн олгоод байна.
📌Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын зардалд 3.7 тэрбум төгрөг, анги танхимаас гадуурх сургалтын зардалд 2.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөгдсөн бөгөөд хуваарийн дагуу санхүүжүүлж байна.
footer_background
logo
emongolia
footer_facebookfooter_xfooter_instagram

© 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР