АРХАНГАЙ АЙМГИЙН “ ЦӨМ СҮРГИЙН ҮРЖЛИЙН ТӨВ” ОНӨҮГ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
“Цөм сүргийн үржлийн төв” ОНӨҮГазрын захирлын албан тушаалын сонгон
шалгаруулалтыг зарлаж байна.
Албан тушаалд тавигдах шаардлага:
Нийтлэг шаардлага:
- Монгол Улсын иргэн байх;
- Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
- Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
- Мэргэжил: Мал зүйч, мал аж ахуй, мал эмнэл зүй, нягтлан бодох бүртгэл, санхүү,
бизнесийн удирдлага
Туршлага: Тухайн салбарт 3-аас доошгүй жил ажилсан байх, удирдан зохион байгуулах чадвартай байх.
5, Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцох тухай нэр дэвшигчийн хүсэлт
- Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4 х 6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
- Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
- Нийгмийн даатгал төлсөн талаарх тодорхойлолт /e-mongolia-с татан авах/;
- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг болон бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт
/e-mongolia–с татан авах/. /сүүлийн 7 хоногийн байдлаар/
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, хаяг
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 07 дугаар сарын 17-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд битүүмжилсэн бичиг баримтыг Орон нутгийн өмчийн газарт хүлээн авна
Харилцах утас: 99044366; 99031011
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР
Энэ хуудасны мэдээлэл танд хэрэг болсон уу?