УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Хуралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн удирдан явууллаа.

Өнгөрсөн зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Нацагдорж мэдээлэл өглөө.

Мөн дүүргийн Ахмадын хороо, Соёлын төв, “Хайрхан хөгжлийн төв”-өөс мэдээлэл хийлээ.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн удирдах ажилтнуудад үүрэг даалгавар өглөө.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах орчин нөхцлийг бүрдүүлэх, хог цэвэрлэгээ, ариутгалын ажилд анхаарах, иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлийг цаг тухай бүрт нь шийдвэрлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллахыг даалгалаа.

footer_background
logo
emongolia
footer_facebookfooter_xfooter_instagram

© 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР