ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БЭЛТГЭЛ #7
2024-08-13
Боловсролын салбарт 2024 онд 2,595.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй нийт 490 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд дундаж гүйцэтгэл 51%-тай, 2024 оны 7 дугаар сарын байдлаар 160,3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоод байна. Үүнд:
71730 суудалтай ерөнхий боловсролын сургуулийн 158 барилгын дундаж гүйцэтгэл 51%-тай;
22510 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн 158 барилгын дундаж гүйцэтгэл 51%-тай;
4640 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, сургуулийн цогцолборын 17 барилгын дундаж гүйцэтгэл 68%-тай;
5895 орны хүчин чадалтай 49 дотуур байрын барилгын дундаж гүйцэтгэл 51%-тай;
1500 хүүхдийн хүчин чадалтай спорт заалны 22 барилгын дундаж гүйцэтгэл 51%-тай тус тус үргэлжилж байна.
Барилгын ажлын явц, гүйцэтгэлд захиалагчийн хяналтыг Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар тавьдаг.
Дээрх төсөл, арга хэмжээнээс 2024 онд нийт 74 төсөл, арга хэмжээг бүрэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн. Үүнд:
11990 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын 25 сургуулийн барилга;
3720 хүүхдийн хүчин чадалтай 29 цэцэрлэгийн барилга;
560 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, сургуулийн 2 цогцолборын барилга;
1080 хүүхдийн хүчин чадалтай 9 дотуур байрын барилга;
5 спорт заал... Эдгээр 74 төсөл, арга хэмжээнээс 54 төсөл, арга хэмжээг 2024 оны 9 дүгээр сарын 01-ээс өмнө ашиглалтад хүлээлгэн өгнө.
Улаанбаатар хотод 5840 суудалтай 10 сургууль, 1330 хүүхдийн хүчин чадалтай 8 цэцэрлэг, 280 хүүхдийн хүчин чадалтай 1 цогцолбор тус тус ашиглалтад орох боломжтой.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хуулиар цэцэрлэг, сургуулийн засвар, тохижилтын ажлыг тухайн орон нутгийн засаг захиргаа хариуцаж ажиллана. Энэ хүрээнд их болон урсгал засварын ажлыг эрчимжүүлж, хичээлийн жил эхлэхээс өмнө дотоод агаарын чанарыг сайжруулж, сурагчдын эрүүл, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг орон нутгийн боловсролын сургалтын байгууллагуудад зөвлөж байна
Холбоотой мэдээ
Энэ хуудасны мэдээлэл танд хэрэг болсон уу?