Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран цэцэрлэгийн насны хүүхэд багачууд, тэдгээрийн эцэг эх, асран хамгаалагч, багш нарын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Замын хөдөлгөөн цагаан толгой 2024" тэмцээнийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Энэ хуудасны мэдээлэл танд хэрэг болсон уу?