ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Т.ИХТАМИР “ТӨГС ХӨГЖИЛ” ПРОДАКШНЫ АВЬЯАСЛАГ, УРАН БҮТЭЭЛЧ 30 ГАРУЙ ХҮҮХДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Т.ИХТАМИР “ТӨГС ХӨГЖИЛ” ПРОДАКШНЫ АВЬЯАСЛАГ, УРАН БҮТЭЭЛЧ 30 ГАРУЙ ХҮҮХДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


♦️Энэхүү уулзалтаар ирэх есдүгээр сараас хэрэгжих Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хүүхдийн хөгжил, оролцооны чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултуудад хариулав.

♦️“Төгс хөгжил” продакшны захирал, найруулагч Ж.Буянтөгс: " Манайх монголын хамгийн том, хамгийн анхны хүүхдийн эрхийн чиглэлээр контент бүтээдэг байгууллага юм.

Бид тасралтгүй, тогтвортой 12 жил үйл ажиллагаа явуулах хугацаандаа хүүхдэд зориулсан 16 кино, тэдний эрхийг хамгаалах чиглэлийн 2000 гаруй контент бүтээсэн.

♦️Тус продакшны суралцагчдаас төлөөлөл болгон үе тэнгийнхэндээ нөлөөлдөг, оюунлаг, өөрийгөө хөгжүүлэхийг эрмэлздэг 30 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газарт зочилж байгаадаа баяртай байна.

Цаашид бид үе тэнгийн дэрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хуулийн мэдлэг олгох зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүд бие биедээ эергээр нөлөөлөх, мэдлэг олгох ажлуудыг хийх юм.

♦️Хамгийн гол нь манай хүүхдүүд өөрсдөө контент бүтээж, түгээдэг. Тэдний амьдралаас урган гарсан бүтээлүүд учир хүүхдийн сэтгэл зүйн онцлогт тохирсон, хүлээж авахад ойрхон байдаг нь өндөр үр дүнтэй юм." гэлээ👍👍👍

footer_background
logo
emongolia
footer_facebookfooter_xfooter_instagram

© 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР