"МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ДУНДГОВЬ АЙМГААС ТӨРӨН ГАРСАН ГЕНЕРАЛ ЦОЛТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
"МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨР"-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ДУНДГОВЬ АЙМГААС ТӨРӨН ГАРСАН ГЕНЕРАЛ ЦОЛТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Дундговь аймгаас батлан хамгаалах, Үндэсний аюулгүй байдлыг сахих, тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхэд тууштай ажиллаж, онцгой үүрэг гүйцэтгэсэн хошууч генерал Чимэдийн Мижид, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга хошууч генерал Жамцын Содном, хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнай, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Пэлжээгийн Одонбаатар, Монгол Улсын анхны эмэгтэй генерал цолтон, бригадын генерал Ганболдын Болор нарын таван генерал цолтон төрөн гарчээ.

 

Өнөөдөр тус өдрийг тохиолдуулан Дундговь нутгаас төрсөн гарсан генералуудыг аймгийн удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн бөгөөд генералууд, Дундговь аймгийн удирдлагууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд Тэргүүн сайд, Түшээт засаг, Хошой чин ван Г.Чагдаржавын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

footer_background
logo
emongolia
footer_facebookfooter_xfooter_instagram

© 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР