Энэ сард хэрэглэгчдийн 7.119.000 төгрөгийн хохирол барагдууллаа
Энэ сард хэрэглэгчдийн 7.119.000 төгрөгийн хохирол барагдууллаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д энэ сард нийт 163 иргэн хандсанаас 115 утсанд 140, чатботод 14, и баримт аппликейшнд 2, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 7 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна.

          Үүнээс 145 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 9 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 2 иргэний гомдлыг хариуцах салбарт шилжүүлж, 7 иргэний гомдлыг шуурхай шийдвэрлэж 7.119.000 төгрөгийн хохирол барагдууллаа. 

          Ирүүлсэн гомдлын дийлэнх хувийг худалдаа үйлчилгээ, харилцаа холбоо, санхүү, даатгалын салбарын гомдол мэдээлэл эзэлж байна.

footer_background
logo
emongolia
footer_facebookfooter_xfooter_instagram

© 2024 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР